Хүүхэд Эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд ил цахилгааны утас хаалганд нь тохогдсон байсан гэх мэдээлэл байгаа юм. Гэвч зарим нэгэн эх сурвалж талийгаач хүүг эм авах гэж эмийн сан руу орохдоо төмөр хаалганы бариулаас барьж тогонд цохиулсан гэх.
Дээрх золгүй хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад, “Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна. Маргааш өглөө тодорхой мэдээлэл өгнө” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Ум сайн амгалан болтугай