Олон улсын олимпийн өдөр жил бүрийн зургадугаар сарын 23-ны өдөр тохиодог. Энэ өдөр Монголын тамирчдын өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл энэ жил манай улсын хувьд олимпийн наадмаас медаль авсны 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо хамтран тамирчдын өдрийг маргааш Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
Энэ өдөр олимп, паралимп, дэлхийн медальтай үе үеийн шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлэх аж. Мөн Д.Сүхбаатарын үе үеийн тамирчдын төлөөлөл хөшөөнд цэцэг өргөх юм байна. Тамирчдын баярын өдрийн арга хэмжээ Спортын төв ордон болон төв талбайд болно. Түүнчлэн Монголын тамирчдын өдөрт зориулж зарим дүүргийн спорт хорооны заалыг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болжээ.