Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрээр "Элсэлтийн ерөнхий шалгалт орос хэлний шалгалтаар өнөөдөр дуусч байна. Долоо хоногийн дараа шалгалтын нэгдсэн дүн гарна. Тодруулбала, долдугаар сарын 1-нд шалгалтад оролцсон бүх хүүхдийн дүнг дугаараараа нь гаргана. Улмаар долдугаар сарын 2-4-ны хооронд хүүхдүүдэд онооны батламжийг нь гардуулж өгнө. Энэ жилийн элсэлтийн шалгалтын нэг онцлог нь анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх зориулалттай анги танхимыг тохижуулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгсөн. Мөн эрх нь тусгаарлагдаж хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг хянагчтай нь хамт авч ирж шалгалтад оролцуулсан" гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ