Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2018.06.20/ улс төрийн тоймч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, гурван жил хорих ял оноожээ.
Яллагдагч Б.Дашзэвэгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ үйлдэхээр завдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хөнгөрүүлэх хүсэлтийг өмгөөлөгчийнх нь зүгээс гарагсан юм байна. Үүнийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэрэг үндэслэлтэй байна гэж үзэн, есөн жил оноосон байсныг гурван жил болгон бууруулжээ.
Б.Дашзэвэгт 2017 оны аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдсан гэх хэргээр ял оноосон юм. Түүнд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн IV хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид есөн жилийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм.