УИХ-аар Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох болсонтой холбогдуулж, 'Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн'-ий удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбаяр тэргүүтэй хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрбээр, “Бид Оюутолгойн ордын 51 хувиас илүүг Монголын талд эзэмшүүлэх, Оюутолгойн ордыг ашиглаж байгаа Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалт хийсэн компани бүгд Өмнөговь аймагт дагавар хот бий болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс Оюутолгойн төв оффисын өмнө 10 хоног гарын үсэг цуглуулж суусан. Одоогоор 8000 гаруй иргэн гарын үсэг зурж биднийг дэмжээд байна. Мөн бид УИХ-ын дарга М.Энхболдод тулган шаардаг бичиг хүргүүлж байна. Үүнд: УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, “Оюутолгойн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, гэрээг дүгнэх” дүгнэлтийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай нарийн мэргэжлийн сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна. Учир нь та бүхний гаргаж буй шийдвэр болгон ард түмний эрх ашигт үл нийцсэн, цөөн тооны хүн, гаднын хөрөнгө оруулагчдад зориулсан байна” гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ