БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд болон Улаанбаатар хотын дарга нарт үүрэг даалгавар өгч цаашид ийм асуудал дахин гарахгүй байх арга хэмжээг авахыг, бүх сургуулийн орчинг, хүүхдийн тоглож наадах орчинг аюулгүй байлгахыг хатуу даалгалаа. Мөн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёсзүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.