Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ‘’Цэвэрч-Баянзүрх’’ аяныг санаачлан долоо хоног бүрийн Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Тэгвэл иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хайс, хашлага, замын нуух, зорчих хэсэг болон үерийн хамгаалалтын далан суваг, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг өдөр бүр цэвэрлэж байна.
Тухайлбал 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 457.515 м.кв талбайн 1.698 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн зам талбайн болон иргэдийн бүлгийн ажилчид нийтийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт болон ногоон байгууламжийн усалгаа арчилгааг тогтмол хийлээ хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.