Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм. Санал асуулга энэ сард 2 үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлнэ. Ингэснээр Налайхын уурхайн асуудал хэрхэн шийдэгдэх талаар Засгийн газрын тогтоол гарах аж.
Дашрамд дурдахад эхний шатны санал асуулгад Үндэсний статистикийн хорооноос түүврийн аргаар сонгосон 940 иргэн оролцсон хоёрдугаар шатны үндсэн хэлэлцүүлэгт эхний санал асуулгад оролцсон иргэдээс сонгогдсон буюу хэлэлцүүлэгт оролцох боломжтой 470 иргэнийг урьж зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Харин энэ сарын 16-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх хууль бус нүүрс олборлолтой холбогдох асуудлаар асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлж холбогдох шийдвэрийг Засгийн газраас гаргах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ