Замын цагдаагийн албанаас Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Шалгаруулалтанд Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, эрэгтэй, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх юм.
Иймд "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийн материалыг 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тус албаны Хүний нөөцийн нэгжид хүлээн авч байна.
Олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдах иргэд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд,
1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар оршин суугаа газрынхаа харъяа Замын цагдаагийн хэлтсээс лавлагаа, мэдээлэл авч болох юм байна.