Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 22. Буд гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин могой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 1 цаг 43 минутанд буудай боловсроно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өөрийн боломж хөрөнгөндөө шүүмжлэлт дүгнэлт хийхэд зохимжтой үе. Таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх шинэ танил ирнэ. Гэхдээ түүнээс ямар нөлөө авах нь зөвхөн танаас хамаарна. Зөн билэг дээд хүчний дэмжлэг авна. Нэг талаас бүх зүйл сайн сайхан бүтэмжтэй боловч нөгөө талаас эрүүл мэнд таагүй болно. Гэрээсээ хол газар очиж амарч шинэ танилуудтай болж шинэ сэтгэгдлээр урам зориг ав.
ҮХЭР (4/20-5/20)
Тааламжтай хандлагатай байх шинэ үе эхлэнэ. Эмэгтэйчүүдийн дур татам байдал нэмэгдсэнээр өөртөө хүмүүсийг татна. Үнэн сэтгэлийн мэдрэмжээ орхиж болохгүй. Дотно харилцаа, романтик уулзалт нь сөрөг байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол сексийн харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудлыг үүсгэнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэнэтийн зүйлтэй тулгарах бололтой, бүх зүйл тийм ч таатай бус байна. Таны хариу үйлдэл нөхцөл байдлыг гүнзгийрүүлнэ. Эрх чөлөөнд тэмүүлэх нь гэр бүлийн харилцааг ихээхэн хүндрүүлнэ. Тохиолдлын танил болон холбооноос зайлсхий. Шинэ найз нөхөдтэй болж, бусдыг далавчин доороо оруулах боломжийг алдахгүй байх хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр ихээхэн ажилтай байна. Та өөрийн хүч, боломжиндоо хэт их итгэлтэй байна. Гэвч ажлын амжилт нэмэгдсэн эрэлтээ хангах хүсэлтэй холбоотой дарамт үүснэ. Хэт улайрч өөрийн хувь заяагаар тоглох хэрэггүй. Бодлогогүй алхам нь ялагдалд хүргэнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Ажил хэрэг хялбархан бүтэж мөнгөнд нэгэн хэсэг санаа зоволтгүй болно. Энэ өдөр гэрээ хэлцэл байгуулах бичиг баримт бүрдүүлэх санхүүгийн арилжаа хийх, гэр бүл батлуулах зэрэгт маш сайн. Үдээс хойш хувийн амьдралын ээдрээтэй асуудлуудаа нааштай шийдэж чадах бололтой. Магадгүй эртний муудсан найзууд эргэж уулзана.
ОХИН (8/23-9/22)
Өдрийн эхэнд таатай үйл явдлууд тохиолдоно. Аливаа шийдвэр гаргах, мэдээлэл эрж хайх, ямар нэгэн зүйлийн талаар судалгаа хийх, чухал удирдамж хөтөлбөр гаргахад хялбар байна. Өндөр шаардлагад нийцсэн, сайн үр дүнд хүрэх ажлыг хийхэд хурдан шаламгай, шаргуу зан чанар тань тусална. Та түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун байх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та энэ өдрийг ажилдаа зориул. Таны ажил нэлээд овоорсон бололтой. Өнөөдөр аливааг мэдэх гэсэн тэмүүлэл тань улам нэмэгдэн, шинэ танилтай, шинэ сэтгэгдэлтэй болохыг хүсэж магад. Удирдлагаасаа ашигтай сонирхолтой санал хүлээн авч магадгүй. Нөгөөтэйгүүр та өөрийнхөө үүрэг хариуцлагыг дахин бодолцож харилцааг сайжруулах алхмыг хайж олоорой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амархан мөнгө олно гэдэг хэцүү байдгийг санах хэрэгтэй. Шургуу хөдөлмөрлөх юм бол та дансандаа үргэлжлүүлэн мөнгө хийсээр байх болно. Бизнесийн юм уу санхүүгийн сургалтанд суух юм бол аз завшааны үүд нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл судалсан хүмүүсийн хувьд энэ салбарт таны сонирхол нэмэгдэж байгааг анзаарах болно. Хүсэл тачаал хүчтэй байх ба энэ нь хуучин асуудлыг бусад ач холбогдолтой зүйлстэй хольж хутгахаас зайлсхийхийг анхааруулж байна.
НУМ (11/22-12/21)
Заримдаа амьдрал удааширсан юм шиг санагдана. Өнөөдөр таны хувь хүний зан аашинд сайнаар нөлөөлнө. Та шургуу ажиллаж, тун ч завгүй байсан бол одоо өөртөө диваажин бүтээ. Хосуудад сайхан мэдээ ирнэ. Энэ эрчимтэй энергийг ашигла. Хайрттайгаа романтик удаан хугацааны амралтанд яв. Эсвэл долоо хоногийн үлдсэн өдрүүдийг хоёулханаа хүнгүй газар өнгөрөө.
МАТАР (12/22-1/19)
Сайхан зүйлийг хүсч буй бол энэ нь хэдийн амьдралд иржээ гэдгийг мэдрэх болно. Та өмнөө таарсан саад бэрхшээлээс зугтах боломжгүй бөгөөд түүнийг даван туулах асар их хүч чадал, сэтгэлийн тэнхээ танд байгаа гэдэгт итгээрэй. Од эрхэсээс илгээж буй өөрчлөлтөнд бэлэн байж түүнийг талархан хүлээж ав. Таны санхүүгийн байдал урьд өмнөхөөсөө сайн байна.
ХУМХ (1/20-2/18)
Шинжлэх ухаан, уран зохиол зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой. Таны итгүүлэх, үнэмшүүлэх авьяас чадвар илэрнэ. Хэрэв та сайшаал шагнал хүртсэн бол удирдлага хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Зарим хүмүүс хэт улайран тэмцэх гэх магад. Албан болон амины ажил хэрэгтээ цаг зав гарга. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.
ЗАГАС (2/19-3/20)
Та өнөөдөр мэргэн ухаантай байна. Өөрийн зөн совиндоо итгэлтэй байж зовлон жаргалаа бусадтай хуваалц. Ихэнхи хүмүүсийн хувьд баяртай өдөр болох ба та эрч хүчээ чөлөөтэй байлган амьдралыг байгаагаар нь хүлээн ав. Таны гүн ухааны итгэл бодлыг сэргээнэ. Дараагийн хэд хоногийн туршид та амьдралаа дүгнэж цэгнэн, зорилгоо төлөвлө.