Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 79 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан шилжүүлж ажиллалаа. Эдгээр 79 өргөдөл, хүсэлтийн 26 буюу 32,91 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 53 өргөдөл, бүртгэгдсэн байна.
Түүнчлэн дээрх хугацаанд дүүргийн Тамгын газарт 131 албан бичиг ирсэн бөгөөд албан бичгийг 99,09 хувьтай шийдвэрлэж байна. Мөн Засаг даргын Тамгын газраас 158 албан бичгийг www.edoc.ub.gov.mn цахимаар явуулж бүртгэж , байгууллагуудад илгээгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.