Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Иймд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 1700 сурагч хүүхдийн байгууллагыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн ‘’Миний нутаг’’ шүлгийг нэгэн дуугаар уншиж хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, 97 дугаар сургуулийн захирал Д.Эрдэнэцог болон хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм хэмээн нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.