АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс (ОНЗ) өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ОНЗ-ийн дарга Г.Баасан “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, ЗТН-ын дарга Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татах санал прокурорт гаргасан ч одоог хүртэл яллагдагчаар татаагүй байна. С.Баярыг баривчилсан гэдэгт итгэхгүй байгаагаа олон нийт илэрхийлж, үнэн худлыг хянаж өгөхийг ОНЗ-өөс шаардсан. Энэ шаардлагын дагуу Нийслэлийн прокурорт хүсэлт гаргаж, хорих 461-р ангид С.Баярыг хорьсон талаарх бүртгэлтэй танилцсан. ОНЗ-өөс С.Баярыг хоригдож байна гэж үзэж байна” гэлээ.
Тэрбээр “АТГ хөрөнгө орлогын мэдүүлэгээ (ХОМ) мэдээлэхгүй нуусаар байна. Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-н дарга М.Энхболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ” гэв.