Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны Б/359 тушаалаар хошууч Б.Мягмардоржийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн даргаар томиллоо.
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, тушаалыг танилцуулан үүрэгт ажлыг нь хүлээлцүүлсэн. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн удирдлагууд, төв байрны албан хаагчид байлаа.
Хошууч Б.Мягмардорж нь ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, улсын хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.