Дөрөвдүгээр сарын 21 буюу маргааш Хан Уул дүүргийн нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг "Хүннү малл", Зайсангийн Оргил худалдааны төвд болох гэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчилах, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагааг таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл зөвөлгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд зорьмон үйл ажиллагаа учир та бүхэнд идэвхитэй оролцоно уу.