УИХ-ын ээжлит чуулган өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой байсан. Гэвч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байгаатай холбоотойгоор чуулган хараахан эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг олон төслүүдийг хэлэлцэхээр батлаад байгаа юм.