Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг агсны амь насыг хохироосон эрүүгийн ... дугаартай хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан ажлын хэсгээс шалгаж байна.
Хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.