БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын иргэн А (37 настай) хулгайн хэргээр тус улсын Гуанжү хотын цагдаагийн газар саатуулагдсан талаар мэдээлжээ. Иргэн А нь энэ сарын 14-ний өдрийн үүрийн 03:45 цагийн үед Гуанжү хотын нэгэн автомашины зогсоол дээр дөрвөн машины цонхыг хагалж, дотроос нь бэлэн мөнгө, зээлийн карт хулгайлжээ. Хулгай хийж байсан монгол залууг оршин суугч харж, цагдаагийн газар мэдээлэл өгснөөр үйлдэл дээр нь баривчилсан байна. Мөн түүнийг байцаах явцад хэд хэдэн хулгайн гэмт хэрэг тогтоогджээ.
Сэжигтэн А нь 2016 онд гурван сарын аялалын визээр БНСУ-д ирсэн бөгөөд нутаг буцалгүйгээр хууль бусаар амьдарч байсан учир түүнийг Цагаачлалын албанд шилжүүлсэн аж.