- 1606 онд Англи-Шотландын хөлөг онгоцууд нэгдсэн хаант улсын далбааг анх удаа мандуулав.
- 1776 онд Америкийн хувьсгал: АНУ-ын Хойд Каролино мужийн нутгийн зөвлөл Британиас салан тусгаарлах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ.
- 1910 онд Австри-Унгарын эзэнт гүрний үед угсарсан байлдааны сүүлчийн сөнөөгч онгоц болох "Зрини"-г үйлдвэрээс гаргажээ.
- 1928 онд Германы нисэх хүчний "Бремен" нисэх онгоц атлантын далайг гатлан умардаас өмнө хүрсэн Германы анхны нисэх онгоц болжээ.
- 1934 онд Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан гэдэг.
- 1937 онд Англи улсын Регби хотод тийрэлтэт хөдөлгүүр суурилуулсан нисэх онгоцыг эрдэмтэн Сир Френк Уиттл туршжээ.
- 1945 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Ингэснээр дэд ерөнхийлөгч Харри С.Труман АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.
- 1955 онд АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршин хөгжүүлж эхлэв.
- 1961 онд ЗХУ-ын хөөргөсөн "Восток 1" сансрын хөлөгт суусан Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болон түүхэнд нэрээ үлдээжээ. Тэр мөн анхны нислэгээрээ задгай сансарт гарч түүхэнд нэрээ дархалсан юм.
- 1990 онд АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
- 1992 онд Хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Диснейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 2009 онд Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
![](/uploads/_thumbs/crop-1000-1000/2018-04/content_photo_2_7.jpg)