Эрүүл мэндийн даатгалын цахим систем дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтэрч эхлээд байна. “Эрүүл мэндийн даатгалын цахим систем" орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой аж.
Нөгөө талаас эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүртгэгдэх ба тухайн хүний иргэний үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлах аж.
Мөн хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.