УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө ялимгүй хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.