Монгол Улсын эдийн засаг сайжирч буйтай холбоотойгоор нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн орлого нэмэгдүүлэх ажлыг хийнэ хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх амласан билээ.
Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн хүүхдийн мөнгөө авах юм. Ингэснээр манай улсын нийт хүүхдүүдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгогдож байгаа юм.