Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэллээ.
Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг томилогдон шалгалтыг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм байна.