- 1147 онд Москва хотын талаар түүхэн сурвалж бичигт анх удаа дурдав.
- 1460 онд Базелын их сургууль байгуулагджээ.
- 1812 онд АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британи улсад 80 өдрийн худалдааны хориг тавьжээ.
- 1814 онд Наполеон Бонапарт эрх ямбаасаа татгалзаж өөрийн хүүдээ эрх мэдлээ шилжүүлснээр Францын хаан ширээнд II Наполеон суув.
- 1818 онд АНУ-ын Конгресс 13 улаан, цагаан хөндлөн зураас, цэнхэр дэвсгэр дээр нэгж од нь нэг мужийг төлөөлсөн төрийн далбааг соёрхон баталжээ. Тухайн үед АНУ-ын далбаан дээрх од 20 ширхэг байсан юм.
- 1841 онд АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон хатгалгааны улмаас насан эцэслэв. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд насан эцэслэсэн анхны ерөнхийлөгч болжээ. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын хугацаанд хашсан юм.
- 1850 онд АНУ-ын Лос Анжелес хот байгуулагджээ.
- 1905 онд Энэтхэгийн Кангри хөндийд хүчтэй газар хөдөлж 20,000 гаруй хүн амиа алдаж, ихэнх барилга, байгууламж нурж сүйджээ.
- 1949 онд 12 улс Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурснаар Умард Атлантын гэрээний хэрэгжилтийг хангах байгууллага байгуулагджээ.
- 1964 онд Америкийн алдарт Billboard-н шилдэг 100 дууны жагсаалтын эхний таван байрт алдарт Битлз хамтлагын дуу бичигдэв.
- 1968 онд Грекын хөлбөмбөгийн А.Е.К Афин баг Европын цомд түрүүлж, тус улсын хөлбөмбөгийн түүхэнд энэ цомыг хүртсэн анхны баг болов.
- 1969 онд Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суурилуулах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ