“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд 15-39 насныханд В, С вирүс илрүүлэх шинжилгээ хийнэ.
Тус хөтөлбөрийн эхний үе шат 2017 онд болж, 40-65 насны 353 мянган иргэн В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд хамрагджээ.
Харин энэ онд 15-39 насны 1.2 сая иргэнийг уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Аяны хоёр дахь шатны нээлт дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 11.00 цагаас Мишээл экспо төвд болох юм.