Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийнэ. Энэ 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана гэдгийг УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн мэдээллээ.
Ус сувгийн удирдах газраас энэ онд нийт 13 ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил нь автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд аж. Заримыг нь дурдвал 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийж эхлэх юм байна.
Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил хийх бө үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлэх ба есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн хийгдэж дуусах юм.
Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа гэдгийг УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн хэллээ гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.