Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан, Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, АТГ-аас өчигдөр нэр бүхий дээрх хүмүүсийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар болон Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулжээ.
Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.