Уг багийн "Нарийн хөндийн адаг" гэдэг газар орших суудаг дээрх хоёр айлаас өнгөрсөн ням гарагт дуудлага ирсний дагуу Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Энхтүвшингээр ахлуулсан Эрэн хайх, аврах ангийн долоон алба хаагч, 1 техниктэйгээр нүүлгэж, нэг тракторыг татан гаргасан байна.
Иймд дээрх аймгийн ОБЕГ-аас цас ихтэй уулын ам, бэл, гол, мөрөн, нуурын дагууд суурьшиж байгаа айл өрх аж ахуйн нэгж байгууллагууд хашаа болон ойр орчмын цасыг зайлуулах, далан, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөн шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.
Түүнчдэн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын эрэг дагуу харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар цаг хугацааг хэмнэх, зам товчлох зорилгоор гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байлаа.