Хамгийн гол нь иргэд өөрсдийн сонор сэрэмжгүй байдлаас болж ахуйн гал түймэр болон ой хээрийн түймэр гардаг тул ямагт сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.
Дашрамд дурдхад 2016 онд ахуйн гал түймэр 14 суманд 36 удаа гарч 205.4 сая төгрөгийн хохирол учирч байсан бол өнгөрсөн онд 17 суманд 31 удаа гарч 116.3 төгрөгийн хохирол иргэн аж ахуй нэгжид учирчээ.
Тиймээс айл өрх бүр ахуйн гал түймрээс сэргийлж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд албан байгууллагууд гал унтраах техник, галын хор, аюулгүйн гарцийн маршрут зэргийг заавал гаргах ёстойг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.