Улаанбаатар хотын “Буян-Ухаа-2” хороололд баригдаж байгаа есөн давхар, 18 блок барилга бүхий 972 айлын орон сууц, Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт барьж байгаа орон сууцыг өмнө нь Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байсан. Гэвч бүрэн дуусаагүй.
ТОСК одоохондоо Хөгжлийн банкнаас зээл аваад өөрөө үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Хөгжлийн банкинд блансаар шилжүүлж дуусгахаар боллоо.
Нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргах юм. Эдгээр барилгыг энэ оны арваннэгдүгээр сард барьж дуусгана гэж төлөвлөсөн” гэлээ.