Зам, тээврийн салбарын удирдах ажилтнууд цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцыг хэлэлцдэг Даваа гарагийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өгсөн байна.
Үүнд,
- Агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах.
- Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах.
- Энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгчээ.