Дэлхийн байгаль хамгаалах сангaac жил бүр зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа маргааш болно.
“Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэн 20:30-21:30 цагийн хооронд гэрэл болон бусад цахилгаан хэрэгслээ унтрааж оролцох юм.
Маргааш болох энэхүү арга хэмжээгээр дэлхийн өнцөг булан бүрт аж төрдөг хүн бүр байгалийн нөөц хомсдож байгаа асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж, эрүүл гарагийн төлөө “саналаа өгөх” юм. Энэ үйл ажиллагаанд нэгдэж дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтраахад л хангалттай аж. 2007 онд Австралийн Сидней хотоос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү ажиллагаа нь 2017 он гэхэд хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том арга хэмжээ болж чадсан байна.