Дорнод аймгийн төвд 19 байршилд авто замын хурд сааруулагч байдаг. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ аймгийн Орон нутгийн сангийн санхүүжилтээр термопластик будгийн машинтай болсноор авто замын хурд сааруулагчийн тэмдэглэгээг зориулалтын будгаар сэргээх ажлыг хийж байна.
Термопластик будаг нь нунтаг төлөвөөс өндөр градуст халж, шингэн төлөвт шилжин, маш түргэн хугацаанд хатдаг бөгөөд тогтоц нь гурван жил хүртэлх хэдий ч замын ачааллаас шалтгаалан элэгддэг аж.
Энэ талаар “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Сүхбаатараас тодруулахад, “Термопластик будаг нь хуурай нунтаг бөгөөд зориулалтын төхөөрөмжид 200 гардуст халж, шингэн төлөвт шилждэг, тогтоц удаан, замын тэмдэглэгээний зориулалтын будаг. Дорнод аймагт замын тэмдэг, тэмдэглэгээ хийдэг компани байдаггүй учир заавал тендер зарлаж засвар, сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай болдог байсан. Орон нутгаас энэхүү төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр одоо манай компани өөрсдөө хийх бүрэн боломжтой болж байна” гэв.
Хэдий тэмдэглээг зориулалтын төхөөрөмж, будгаар сэргээж байгаа ч хурд сааруулагчууд элэгдэж барзайн, зарим газраа хагарч эмтэрсэн зэрэг нь будаг нимгэн, зузаан түрхэгдэх шалтгаан болж, ажилд багагүй цаг зарцуулж байгаа ажээ.
Хурд сааруулагчийн тэмдэглэгээг зориулалтын будгаар сэргээж байна
9 жил /2017-10-09 02:50:13 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1111
2 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
939
2 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1154
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1280
3 долоо хоног
Ц.Идэрбат: 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно
1619
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2234
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2653
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76220
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
70900
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд