Нийслэлийн статистикийн газраас хүнсний барааны дундаж үнийг жилийн өмнөхтэй харьцуулан гаргажээ.
Тодруулбал, 2017 оны гуравдугаар сарын 22 болон энэ сарын 21-ний байдлаар 17 төрлийн бүтээгдэхүүний үнийг харьцуулан гаргасан байна.
Ингэхэд байцайнаас бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Адууны ястай мах хамгийн их буюу 700 төгрөгөөр нэмэгдсэн байхад Атар талх хамгийн бага буюу 10 төгрөгөөр нэмэгджээ.