- 1622 онд одоогийн Виржиниа мужийн Жеймстаун хотод амьдардаг байсаан нутгийн уугуул 347 иргэнийг Английн эзлэн түрэмгийлэгчид буудан хороожээ.
- 1630 онд Массачусетийн хошууны колонийн захиргаа хөзөр, шоо, хөзрийн ширээ зэргийг хууль бус гэж үзэв.
- 1713 онд Хойд Каролина мужийг Европын орнууд хуваан захирах болжээ.
- 1739 онд Ираны хаан Надер Шах Энэтхэгийн Дели хотыг эзлэн түрэмгийлж улмаар олон арван үнэт эрдэнэ, Пикокын титэм зэргийг хулгайлан одов.
- 1872 онд аливаа нэгэн ажил, албан тушаал хүйсийн тэнцвэрийг хуульчилсан АНУ-ын анхны мужаар Иллиной муж тодорчээ.
- 1873 онд Испанийн үндэсний ассемблей Пуерто Рикогоос боол зөөвөрлөхийг хориглов.
- 1916 онд Хятадын түүхэн дэх сүүлчийн эзэн хаан Юань Шикай эрх ямбаасаа татгалзаж, Бүгд найрамдах Хятад улс шинээр эмхлэгдэн байгуулагджээ.
- 1972 онд АНУ-ын Конгресс Хүний эрхийн тэгш байдлын тухай хуулийг соёрхон баталж, улмаар АНУ-ын бүх муж даяар хэрэгжүүлэхээр болжээ.
- 1981 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Союз-39 сансрын нислэгээр огторгуйн уудамд ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дахь, Азийн хоёр дахь, анхны болоод цорын ганц Монгол хүн болов.
- 1993 онд компьютерийн технологийн "Интел" корпораци "Пентиум" чипийн анхныхыг худалдаанд гаргав. Анхны "Пентиум" 60 мегагерцын хурдтай, 100+ дүрсний үзүүлэлттэй, 64 байтын багтаамжтай байжээ.
- 1995 онд сансарт 438 хоног байж рекорд тогтоосон Оросын сансрын нисэгч Валерий Поляков эх дэлхийдээ газардав.
- 1997 онд дэлхийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 нас 9 сартай Тара Лапински түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.