"Авто замын чанар-үр ашиг" сэдвийн хүрээнд ЗТХЯ-наас зохион байгуулж буй удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөнд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон яамны удирдлагууд, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Р.Буд, орон нутгийн салбарын удирдлагууд, Авто зам засвар, арчлалтын компанийн захирлууд гэхчлэн 300 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын 21 аймгаас төлөөлөл оролцож энэ онд авто замын салбарт хийх бүтээн байгуулалтын ажил, цаашдын бодлого төлөвлөлтийг хэлэлцэж байгаа юм.