Гуравдугаар сарын 5-7-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ жил 10 мянган хүн бүртгэхээ урьдчилан зарласан ч бүртгүүлэх хүсэлтэй хүн түүнээс хэд дахин олон байсан юм. Бүртгүүлсэн иргэд хэд хэдэн шалгуурт давах бөгөөд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх юм байна.
Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэргээр хэд хэдэн үе шаттай явах юм. Эдгээр шалгуурыг давсан иргэдийн нэрсийг БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авдаг 16 орны иргэдийн мэдээллийн нэгдсэн санд оруулна. Тэр сангаас ажил олгогчид өөрийн ажлын байрны шалгуурт нийцэж байгаа иргэдийг сонгох замаар явагдах юм. Тэнцсэн хүмүүс БНСУ-ын аж үйлдвэрүүдийн салбарт ажиллах юм.
Энэ жил 2100 хүн авах квот тогтоосон. Өнгөрсөн жил энэ квот 1700 байсан.