Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулж байна.
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсгүүд Засгийн газрын яам, агентлагуудад ажиллах явцдаа шалган туслахаас гадна илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох аж.