“Эх орны цэрэг-2018” яруу найргийн наадмын бүртгэл энэ сарын эхэллээ хүртэл үргэлжилнэ.
Уг наадмын зорилго нь цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршиж байна.
Бүртгэлийг ЦДБЭЧ-ын 205 тоотод хүлээн авч байгаа бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт энэ ням гарагт болно.
Журам нь уралдаанд оролцох яруу найрагчид насанд хүрсэн байх ёстойгоос гадна цэрэг эх орны сэдэвт 1-2 бүтээлээ ирүүлж, мянган төгрөгөөр наадамд оролцох эрхийн мандатаа авах аж.
Шалгаруулалт тэргүүн байр 500, хоёр гуравдугаар байр 400, 300, тусгай хоёр байрыг тус бүр 100 мянган төгрөгөөр урамшуулах гэнэ.