- МЭӨ 41 онд Ромын эзэнт гүрний хаан Калигулаг түүний хамгаалагчид нь хороов. Бэлгийн ёс бус хүслээрээ түүхэнд мөнхөрсөн түүнийг тойрон хүрээлэгчид нь жигшин зэвүүцдэг байжээ. Түүний аминд халдсан харуулууд түүний үеэл болох Клавдийг хаан ширээнд суулгасан юм.
- 1835 онд Бразил улсад Сальвадор да Бахиагаар удирдуулсан боолуудын бослого болж, тус улсад боолчлол устжээ.
- 1862 онд Румын улсын нийслэлээр Бухарест хотыг нэрлэжээ.
- 1918 онд Хаант Оросын "Ардын төлөөлөгчдийн зөвлөл" Грегорийн тоололд шилжих шийд гаргажээ.
- 1939 онд Чилийн түүхэнд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 28 мянган хүн амиа алдав.
- 1972 онд Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Гуамын ширэнгэнд бүгэж байсан Японы түрүүч Ёокои Шоичиг олов.
- 1978 онд Цөмийн зэвсэг тээж хөөргөсөн Космос 954 пуужин дэлхийн агаар мандлаас гарч чадалгүй дэлбэрчээ. Хожим нь пуужингийн үлдэгдэл Канадын Баруунхойд хэсгээс илэрсэн юм.
- 1984 онд Алдарт Apple компанийн "Макинтош" компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхлэв.
- 1990 онд Япон улс түүхэндээ анх удаа сарыг судлах "Хитэн" хиймэл дагуулыг хөөргөв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ