“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сангаас “Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэлээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа.
"Монголын нууц товчоо"-г Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо орчуулсан бол зургийг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл бүтээжээ.