-Би энийг л хийнэ энэ миний зорьсон зүйл гэж байдаг. Тэгвэл өөрийн чинь хувьд тийм зүйлс байна уу?
-Энийг л хиймээр байна гээд ярьж суух үе байна шүү. Үүнийг минь мэдсэн юм шиг яг тийм юм хийлгэх гэсэн юм гээд л захиалагч өөрөө ирчихдэг. Жишээ нь би цор ганц мэргийн хөзөр хийхийг хүсч байсан. Гэтэл нэг эгч мэргийн хөзрөө чамаар хийлгэнэ шүү гээд захиалаад байж байна. Өмнө нь багштайгаа нийлж камасутра байрлалтай хөзөр зурж хэвлүүлж байсан. Одоо надад нэг ч алга. Саяхан нэг номын зураачаар ажилласан юм. Зохиолч нь харааны бэрхшээлтэй хүн байсан учраас зураачтай ярилцаж яг таарсан шийдэлд хүрэх нь хэцүү ч, өөрийн чадах чинээгээр туслан шүлгийн номыг нь гаргахад тусалсан удахгүй хоёр дох номны ажил нь орно доо.
-Мэргэжлийн сургуульд сураагүй ч гэсэн энэ бүх ур чавдарыг хэрхэн эзэмшсэн бэ?
- Эцэг эхээс ах дүү гурав. Бид гурав гуравуулаа зураг сонирхож зураач болсон хүмүүс. Багаасаа зураг зурах сонирхолтой хүүхдүүд байлаа тиймээс Монген сургуулийг зорьж тэнд сурсан. Хүмүүс ер нь Монгенийг төгссөн хүмүүс Дүрслэх урлаг зураачийн агийн 3-р курсийн оюутны төвшинтэй төгсдөг гэж ярилдаг. Ах дүү хоёр маань мэргэжлийн сургуулийг төгсөөд гарчихсан хүмүүс. Миний хувьд олон тэмцээн уралдаанд орж шагнал авч байсан тэдгээрийн ачаар хүссэн их сургууль, ангид суралцах боломжтой болсон юм. Ингээд гэр бүлийхний ятгалагаар МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Тэгсэн хэдий ч Их сургуулийн хойно Дүрслэх урлагийн сургуулийн 2-р байр байдаг, түүнд ангийнхан найзууд бүгд байсан. Яагаад ч юм сурдаг сургууль нь өөр ч би хичээл тараад дүрслэхийн оюутан шиг тэнд л байна.
Ингээд бодохоор хүн дуртай юмнаасаа холдож чаддаггүй нь жишээ өөрийгөө юм боловуу л гэж боддог.
-Энэ мутуун цаастай дэвтэр, шор харандаа гэх мэт зүйлсийг харахад яг л Харри поттер санаанд орж байна. Эдгээрийг хийх санаа хэрхэн гарсан бэ?
-Манай дүү Харри Поттерийн шитэн бишрэгч. 1200 удаа үзсэн гэдэг байх шүү. Дуртай киноныхоо эд зүйлсийг өөрийн чадах чинээгээр хийж эхэлсэн нь энэ. Харригийн савааг гадуур 20000-30000 мянган төгрөгөөр зардаг юм байна лээ. Харин бид шор харандаагаа 3000 төгрөгөөр л зардаг. Дэвтэрний хувьд хүнд бэлэглэх гэж ганц л хувилбарыг хийж байсан. Гэхдээ зургыг нь пайж хуудсандаа хийснээр захиалга авч хийх болсон. Захиалагчид цор ганц зүйлийг хийж өгөхийг зорьж, давтагдашгүй хэлбэрээр нэг ч гэсэн зүйлийг өөр болгон деталчилан хийдэг. Энэ дэвтэрийг Харри Поттер-ээс санаа авч хийсэн ч хүмүүс утга санааны хувьд өөр өөр билэгдэлд зориулна. Жишээ нь захиалагчийн хүсэлтээр шуламын билэгдэл дүрсийг хийж өгөх, рок сонирхогчид зориулан хийх гэх мэтээр хийнэ.
Монголд гадны урсгал олон төрлийн содон зүйлс дэлгэрэх нь их болсон. Энэ мэт хэрэглэгчидээ мэдрэн зах зээлд өөрийн байр суурийг олох гэж тэмүүлж буй залуус олон байгаад сашаалтай юм. Урлагт хандах хандлага хүн бүрт өөр өөр байх.