Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Албан мэдэгдлийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт тус цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн хяналтын прокурор М.Ням-Очир нар халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, эмч нарын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаарх эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сэдвээр сургалт орсон байна.
Сургалтад тус эмнэлгийн нийт 50 орчим эмч, ажилтан, алба хаагч нар хамрагдаж, санал солилцлоо. Тус хэлтсээс 2017 оны 03 дугаар сард тус сургалтыг Шастины нэрэмжит Улсын Нэгдсэн 3-р эмнэлэгт зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус эмнэлэгтэй хамтран ажилласны үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг 70 орчим хувиар бууруулсан үр дүн гарсан юм.
2016 онд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд эмнэлгийн байгууллагад үйлдэгдэж бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн гомдол, мэдээлэл нийт 175 бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт мөн оны өмнөх үетэй харьцуулбал 18,6 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цаашид тус цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллах юм.
ГССҮТ-ийн эмч, ажилтнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа
9 жил /2017-05-01 02:29:35 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1101
2 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
931
2 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1145
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1270
3 долоо хоног
Ц.Идэрбат: 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно
1610
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2225
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2644
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76210
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
70890
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд