Цаг үе

Наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг ажлын хэсэг олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Баянзүрх дүүргээ төлөөлөн оролцох хүсэлтэй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг Баянзүрх дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс авч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн материалыг дүүрэг хүлээн авч, зөвшөөрлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас гарсан ажлын хэсэг сонгон шалгаруулж олгоно гэсэн үг юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөгөөр 20.000 ажлын байранд иргэдийг бүртгэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг нь 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдана. Хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20.000 ажлын байранд 60 орчим ААН иргэдийг бүртгэнэ.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын биелэлт 88 хувьтай байна

Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм.  

Ази, Номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын ЭМЯ, Ази, Номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хооронд хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх авто замыг хаана

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ БОЛЖ БУЙ СОНИН СОДОН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Жижиг дунд үйлдвэрийн бүтэгдэхүүн үйлчилгээ, технологи- 2017 Олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд 06 сарын 15-18 ны хооронд болж байгаа юм. Энэ үзэсгэлэн яармагт тавигдсан сонирхолтой бараа бүтээгдэхүүнүүдийг таньд хүргье.

Олон улсын үзэсгэлэн яармаг мишээл экспод болж байна

Жижиг дунд үйлдвэрийн бүтэгдэхүүн үйлчилгээ, технологи- 2017 Олон улсын үзэсгэлэн яармаг “Шишээл экспо” төдв 06 сарын 15-18 ны хооронд болж байгаа юм. Үүнд БНАСАУ, ОХУ, Пакистан гэх мэт улс орнуудын жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчид ирсэн байна. Иймээс таньд үзэсгэлэнгийн хуваарийг хүргье.

Хуушуур борлуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно.

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв. 

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний тавдугаар сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

Сэтгэлзүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулна

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19,20-нд зохион байгуулна. 

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

Өнгийн гэрлэн чимэглэл бүхий усан оргилуур байгуулжээ

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги нь Бор-Өндөр сумын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэн ажиллахын зэрэгцээ өөрсдийн ажиллах таатай орчныг бүрдүүлэн анги салбарын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Дөрвөн аймгийн 12 суманд зуд, ой, хээрийн түймэртэй тэмцэх төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай буцалтгүй тусламжийн гэрээ байгуулсан билээ.