"Найрамдал" паркад гэрэлтүүлэг хийж байна
Чойбалсан хотын иргэд олон нийтийн амарч зугаалах бүсийн нэг болох "Найрамдал" паркад хийгдэж буй гэрэлтүүлгийн ажлын хүрээнд зам талбайн гэрэлтүүлгүүдийн суурь болон цахилгаан хангамжийн ажлыг хийж гэрэлтүүлэг суурилуулахад бэлэн болгосон билээ.
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг иргэд шаардав
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил Улаанбаатар хотод өрнөж буй.
“Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Дэлхийн банктай хамтран “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт семинар зохион байгуулж байна.
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшиллоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.
Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгана
БОАЖЯ, БСШУСЯ, Сангийн яам, НҮБ-ын Ногоон эдийн засгийн түншлэл, МУИС, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтаар их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах боломж болон тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ХНХЯ -ны 10-н давхарт "Залуучуудын хөгжил-2017" илтгэлийн уралдааныг зохион байгуулна.
Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна
Иргэд төсөлтэй танилцаж,http://forum.parliament.mn хуудаст бүртгүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.
Сүрьеэгийн эсрэг төсөл хэрэгжиж байна
Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У Ян Соб-оор ахлуулсан ажлын хэсэг 6 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй уулзан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгээс “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, санал солилцов.
Баянзүрх дүүрэгт шинээр 10 байршилд явган хүний зам тавьж, орц, гарцуудыг нээхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил эрчимтэй явагдаж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Роберто Бэнест хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн Монгол Улсад ажиллах хугацаа дуусгавар болж улмаар Аргентин улсад томилогдон ажиллахаар болжээ.
Айл хүний амь нэг Саахалт хүний санаа нэг
Говь үйлдвэрийн цаана байрлах Жүр үр компанийнхан галыг унтраахаар одоо хэр ажиллаж байгаа онцгойгийнхонд цай ундны зүйлс аваачиж өгчээ. Гэвч цайлах завтай хүн нэгээхэн ч үгүй байна гэнээ....
Галын голомтод 150 гаруй алба хаагч тасралтгүй ажилласаар байна
Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 авто машин ажиллаж байна.
Нийт 66508.3 га талбай түймэрт өртөөд байна
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.