Цаг үе

Баруун таван аймаг нийслэл хоттой бүрэн хатуу хучилттай замаар холбогдоно

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажил Байдрагийн гүүр-Говь-Алтай чиглэлийн 126.7км авто замын нээлтээр үргэлжилж байна.

Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аян эхэллээ

Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.

"Элэг бүтэн Монгол хөтөлбөр" маргааш Цэрэндоржийн гудамжинд болно

“Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагааны өдөрлөг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Цэрэндоржийн гудамжинд зохион байгуулагдах тул Сүхбаатар дүүргийн иргэд өргөнөөр хамрагдана уу.

​ЯПОН ЦЭРГИЙН ЦОГЦОЛБОРТ САКУРА ТАРИЛАА

   Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20ш Сакура тарилаа.

Үндэстний онцлогийг өөрчлөх нь

Economist сэтгүүл дээр 2017 оны 6 сарын 1-нд хэвлэгдсэн нэгэн өгүүллийг орчууллаа. Үүнийг орчуулсан шалтгаан нь Монгол улс, монголчуудад тулгарч байгаа асуудлыг барууныхан яаж харж байгаатай холбоотой юм. Өвөрмонголд амжилттай хэрэгжүүлээд одоо тэр жишгээр Шинжаан, Төвдийг элбэн тохинуулах гэж байгааг барууны сэтгүүлчид та бидэнд анхааруулж байна. Дараагийн ээлжинд та бид ч өртөж болох. 

Бурхан дээрэмдсэн залуусыг баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ.

Наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг ажлын хэсэг олгоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн материалыг Баянзүрх дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс авч эхлээд байна.

Үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэлээ

"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь 2017 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг барьж бүтээн байгуулах санаачилгыг гаргажээ.

Албан хаагчдын санал хүсэлтийг шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллав. Бригадын генерал Т.Бадрал Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд шалгалт хийжээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 65 зөрчил илрүүлжээ

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 128, зөрчлийн шинжтэй 1350 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.