Цаг үе

Төрийн албан хаагч, оролцогч байгууллагуудад зориулсан сургалт боллоо

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын чуулганы 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдаж,  зургаадугаар сарын 7-ны өдрийн төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Налайх дүүрэг доторх зам өргөжиж 4 эгнээ боллоо

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.  

Хөл газрын ургамлыг устгаж байна

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа.

В, С вирус илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.

Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалт эхэллээ

ОБЕГ-ын даргын 2017 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагад офицер, ахлагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа зарим албан хаагчдад цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны “ЦХМ-17-1” сургалтыг өнөөдөр эхлүүлл

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт Оффицеруудын ордоны хурлын танхимд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын билтехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн болно. 09:00-16:00 цагт “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай

Замын засварын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж байна

Улаанбаатар төмөр замын Чойр өртөө, Замын гуравдугаар ангийн засварын инженер техникийн ажилчид шинээр санаачлан зохион бүтээсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна.