Цаг үе

"АЖЛЫН БАЙР -АМЬДРАЛЫН БАТАЛГАА" нээлттэй хаалганы өдөрлөг болно

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Алтан боломж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв хамтран өнөөдөр  11 цагт "АЖЛЫН БАЙР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна. 

Өчигдөр шөнө Замын-Үүүд явж байсан сурагчид осолдож газар дээрээ нас барлаа

Өнөөдөр улс орон даяар ЭЕШ эхэлж сурагчид шалгалтаа өгч эхэлсэн. Гэвч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр Сайншанд хот руу явах замдаа зам тээврийн осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

2018 оноос тэтгэвэр нэмнэ гэлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Номтойбаяр  2018 оны эхний өдрөөс эхлэн ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэв.

"Дугуйт эргүүл "- ийн алба хаагч нарт унадаг дугуй хүлээлгэн өглөө

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм. 

Хайрхан сумын 200 гаруй иргэдийг үзлэгт хамрууллаа

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Хайрхан сумын ЭМТ-д ажиллаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсон зарим асуудлыг шийдвэрлэлээ.

40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд хамруулна

Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах ажил  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдана.