"Камержуулалт" болзолт уралдааны дүн гарлаа
Нийслэл хотын орон сууц, гэр хорооллын гудамж, талбайг камержуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг 2017 оны 04 дүгэ
30 хоног цэнэгээ барьдаг гар утас бэлэглэлээ
Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь сайшаалтай.
Үерийн ус зайлуулах сувагт хуримтлагдсан хог, хаягдлыг цэвэрлэлээ
Онцгой байдлын албаны алба хаагчид маань ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийг сайн сайханд уриалан дуудсан сайн үйлсэд гар бие оролцсоор байдаг билээ.
Мөрөн хотод Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа.
Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо.
Олон улсын жишиг өрхийн эмнэлгийн шав тавигдлаа
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо нь 1800 өрхийн 7000 орчим иргэнтэй. Өчигдөр тус хорооны “Увидаст од” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинээр барих барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Өрхийн эмнэлгийн барилгыг Бүгд найрамдах Турк улсын Станбул хотын хөрөнгө оруулалтаар “Тика” төслийн буцалтгүй тусламжаар олон улсын жишиг стандартад нийцсэн өрхийн эмнэлэг барих юм.
B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораториор хийнэ
40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
Улаанбаатарт түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
Энэ сарын 23-наас буюу маргаашнаас ихэнх нутгаар хална гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Харин өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Ахмадуудын "Насны хишиг" олгогдож эхэлжээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад "Насны хишиг" олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан билээ. Тэгвэл "Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.
"Бизнес инкубатор төв"-өөс залууст дэмжлэг үзүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15.840.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Шав тавьсан 40 айлын орон сууц хоёр сарын дараа ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 5-р хороо арьс ширний үйлдвэрийн нийтийн 10-р байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо.
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийг замыг холбосон гүүр барих ажил эхэллээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барина. Авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөжээ. Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг, зуслан чиглэлийн авто замын ачааллыг буур
Хогон дундаас 25.000 ном цуглуулсан хүндэт эрхэм
Колумбын Богота хотын иргэн Хосе Алберто Гүтиеррез классик роман Анна Каренинаг хогийн саван дотроос олжээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА
Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас үер усны аюулаас урьдчилан сэргийлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид бэлэн байдалд ажиллалаа.
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00-14:00 цагт ХНХЯ-ны 10 давхрын хурлын танхимд "Залуучууд судлал-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно. 10:00 цагт Барилга хот байгуулалтын яамны байранд Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга нар орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг байгуулна. 11:00 цагт Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд “Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн ёслолын талаар мэдээлэл хийнэ. 11:00 цагт БОАЖЯ-ны 2 давхарт “Хаан танхим&