Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжинд хуурай сүү үйлдвэрлэх бага, дунд оврын 60 үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Б.Ширэндэвийн дурсгалын самбарын нээлт болов
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор, академич, ОХУ-ын /ЗХУ-ын/ ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр байгуулагдсан цагаас нь эхлэн 20 гаруй жил ажилласан, Монгол Улсын Их сургуулийн анхны ректор Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг түүний төгссөн Эрхүүгийн Улсын их сургуулийн Багшийн сургууль /хуучнаар Эрхүүгийн Багшийн дээд сургууль/ -ийн Нижняя набережная гудамж дахь байранд байрлуулав.
Эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдыг эргэлээ
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Булган аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар хүүхэд усанд осолдсон дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аврагчдаа эргэлээ.
Монголд Праг хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авч ирлээ
Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт энэ сарын 20-нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авч ирлээ.
Монголын эмч, мэргэжилтнүүд Харвардын их сургуульд суралцана
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзсан байна.
Өнөөдөр болох зарим үйл явдал
11:00 цагт: "Буянт-Ухаа-2" хорооллын 230 дугаар цэцэрлэгийн нээлт болно. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Базарзаяа, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нар оролцоно. 11:00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулий
Энэ онд хийгдэх ажлын төлөвлөгөөг баталлаа
2007 оноос эхлэн Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүн амын сан хамтран Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулах үндсэн зорилгын хүрээнд эх нярайн чанартай тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэхээр Зайн оношлогооны төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ.
Замын байгууламжийн засвар, арчлалтыг хийж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 29. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа боллоо.
Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Баянзүрх дүүргийн ажилчид 12360 м.кв талбайг цэвэрлэлээ
Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилж түүн цэвэрлэлээ.
Төвдөд Өнгөрүүлсэн 7 Жил кино Төвдийн тухай буруу мэдээлэл өгсөн
Брэдд Питтийн тоглосон “Төвдөд Өнгөрүүлсэн Долоон Жил” киног санаж байгаа биз дээ?
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдэд зориулсан эсгий урлалын сургалт болно
Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын "Энгэр булаг", "Түмэнхаан" нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны зургаадугаар сар
12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв
Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа билээ.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна.
“Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.